Омикроны халдвараас Пфайзер вакцины бүүстэр тун 90 хувь хамгаалж байгааг Израйль улсын эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна. Израйль улс судалгааны илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлана гэв.
Израйлийн эрүүл мэндийн сайд Нитзан Хоровиц: "Пфайзер нь "Omicron" буюу коронавирусын шинэ хувилбараас хүмүүсийг хамгаална. Мөн саяхан нэмэлт тундаа хамрагдсан хүмүүс айсны хэрэггүй. Ойрын өдрүүдэд бид Омикроны эсрэг вакцины үр дүнтэй байдлын талаар илүү үнэн зөв мэдээлэл хүргэх болно" гэв.
Израйлийн "тв 12" суваг дараа нь Pfizer jab нь Omicron-ийн шинж тэмдгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд 90 хувь үр дүнтэй байсан гэсэн хараахан батлагдаагүй гэж мэдээллэв. Мөн түүнчлэн энэ вакцин нь Дельтагийн эсрэг үзүүлж байсан үр дүнгээс арай бага үр дүнтэй байна гэж "Jerusalem Post" мэдээлжээ. Шинэ халдварын хувилбар дельтагаас ердөө 1,2 дахин илүү халдвартай аж. Энэ нь олон эрдэмтдийн айж байгаагаас хамаагүй бага тоо байна гэв.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Израйлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон 12-р сувгийн нийтэлсэн тоо нь баримтгүй гэж мэдэгдэв. Израйль нь Omicron-ийг илүү өргөн тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор оршин суугч бус хүмүүст хилээ хаасан орнуудын нэг юм. Пфайзер вакцины бүүстэр тунг үйлдвэрлэж байгаа эрдэмтэд шинэ халдварын талаар тайван байхыг уриалж, бие дэх Т эсүүд тодорхой түвшний хамгаалалт өгөх ёстой гэж иргэдийг тайвшруулж байна.
BioNTech-ийн үүсгэн байгуулагч, доктор Угур Сахин: "Шинэ халдвар нь вакцинжуулалтаар олж авсан эсрэг биетүүдээс хэсэгчлэн зайлсхийдэг ч биеийг хамгаалах хоёр дахь шугам нь хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм" гэв. Гэсэн хэдий ч Модерна компанийн гүйцэтгэх захирал Стефан Бэнс одоо байгаа вакцинууд нь өмнөх омгийг бодвол Омикронтой тэмцэхэд үр дүн багатай гэж мэдэгдэв.
Дэлхийн бүх эрдэмтэд шинэ халдварын эсрэг вакцин хэр үр дүнтэй болохыг батлахаар яарч байгаа ч бүрэн дүр зураг хараахан гараагүй байна.
Эх сурвалж: standard
Сэтгэгдэл үлдээх