Италд 50 настай эрэгтэй "Ковид-19" вакцинжуулалтын гэрчилгээ авахын тулд силикон гар ашиглаж вакцин хийлгэх гэж байгаад баригджээ. Түүнийг Италийн баруун хойд бүсийн Биелла хотод вакцин хийлгэх гэж байхад нь сувилагч Филиппа Буа олж мэдэн, цагдаад хандсан байна. Сувилагч "Түүний арсны өнгө нь хэвийн бус, гар нь өвчтөний нүүртэй харьцуулахад хамаагүй цайвар өнгөтэй байсан. Тэгээд шалгаж үзээд тэр гар нь силиконоор хийсэн хуурамч байсныг мэдсэн. Тэр вакцин хийлгэхгүйн тулд зориудаар хуурамч гар зүүсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн!" гэжээ.
Италийн засгийн газар өнгөрсөн сард баар, ресторан, театр болон бусад доторх үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхийн тулд вакцины гэрчилгээ, өвчлөөд эдгэрсэн баримт, эсвэл шинжилгээний сөрөг хариугаа шалгуулах ёстой болсон юм. Үүнээс үүдэн Италийн хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл үлдээх