НАСА-гийн сансрын хөлөг нарны судлагдаагүй агаар мандалд живж, наранд хүрсэн гэж өчигдөр болсон Америкийн геофизикийн холбооны хурлын үеэр эрдэмтэд мэдэгдлээ.
Parker Solar Probe (PSP) дөрөвдүгээр сард сансрын хөлөг наранд ойртох гэж найман удаа оролдлого хийсэн. Эрдэмтэд энэхүү мэдээллийг PSP хөлгөөс татаж авахад хэдэн сарыг, дараа нь боловсруулахад дахиад хэдэн сарыг зарцуулсан учраас одоо нийтэд зарлаж байна гэжээ. Нарны титэм рүү шумбах үед хөлгийн хурд секундэд 100 км хүрчээ.
2018 онд хөөргөсөн PSP нарны агаар мандал болон гарч буй нарны салхины хоорондох тэгш бус хилийг анх гатлахдаа нарны төвөөс 8 сая миль (13 сая километр) зайд байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хөлөг нарны титэм рүү дор хаяж гурван удаа орж, гарсан бөгөөд тус бүр нь жигд шилжилттэй байсан гэв.
Эх сурвалж: AP
Сэтгэгдэл үлдээх