Шведэд коронавирусийн хязгаарлалтуудыг цуцална

Шведэд коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр байгаа хэдий ч тус улсын Засгийн газар цар тахлын ихэнх хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэснийг Ерөнхий сайд Магдалена Андерссон мэдэгджээ.

Энэ сарын 9-ний өдрөөс эхлэх шинэ дүрэм журмын хүрээнд, ресторан, спортын цэнгэлдэх хүрээлэн болон бусад арга хэмжээнд нэг дор цугларах боломжтой хүмүүсийн тоонд хязгаарлалт тавихгүй бөгөөд иргэд гэрээсээ ажиллах шаардлагагүй болох аж. Мөн Нордикийн бусад орноос ирэх жуулчдын аяллын хязгаарлалтыг зөөлрүүлнэ гэж Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Лена Халленгрен мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Андерссон өнгөрөгч пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Цар тахал дуусаагүй ч бид шинэ үе шатанд орж байна. Манай улсад олон тооны иргэн "Омикрон"-оор халдварлаж байгаа хэдий ч өмнөх дэгдэлтүүдтэй харьцуулахад эмнэлгүүдийн ачаалал бага байгаа" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тус улсад цар тахлын өдөр тутмын шинэ тохиолдлын дундаж тоо өнгөрөгч 1 дүгээр сарын сүүлээр дээд цэгтээ хүрсэн бол одоо буурч байгаа болохыг эрдэмтэд онцолж байгаа юм. Одоогийн байдлаар Шведийн нийт хүн амын 73 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа билээ.

Европт "Омикрон" хувилбарын тархалт өндөр хэвээр байгаа ч иргэдийн ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаж эсвэл халдвар авсны улмаас дархлаатай болсон тул цар тахлыг хяналтад оруулах боломжтой гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xtxflk

lipitor 10mg drug <a href="https://lipiws.top/">order lipitor online</a> buy generic atorvastatin 20mg