Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд орууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгчээ. Тэрээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нартай уулзах үеэрээ барууны улс орнуудын "түрэмгий" мэдэгдлүүдийн хариуд ийм шийдвэр гаргаж буйгаа хэлжээ. 

Гэхдээ Путины энэ мэдэгдэл нь ОХУ цөмийн зэвсгээ ашиглана гэсэн үг биш аж. АНУ тэр даруй түүний шийдвэрийг буруутгаж, хүлээн зөвшөөрч боломгүй  хурцадмал байдал үүсгэлээ гэж шүүмжлэв.

Өнгөрсөн долоо хоногт Путин Украинд "Бидэнд саад хийхийг оролдсон хэн ч түүхэндээ харж байгаагүй үр дагаварт хүрэх болно" гэж мэдэгдсэн. Эдгээр үгсийг "түүний замд саад болбол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн дохио байна" гэж барууныхан тайлбарлажээ.

Путины мэдэгдлийн дараа Европын улс орнууд нэмэлт арга хэмжээ авч буйгаа зарласан байна.

Тодруулбал,

  • Украиныг санхүүжүүлэх
  • Оросын онгоцнуудыг Европын орнуудыг агаарын бүсэд нэвтрэхийг хориглох
  • Спутник, Russia Today зэрэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Европын нутаг дэвсгэрт хоригложээ.

NATO-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг цөмийн зэвсгийг бэлэн байдалд шилжүүлсэн шийдвэрийг “аюултай, хариуцлагагүй үйлдэл” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Deuwhx

atorvastatin 40mg cost <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg pill</a> cheap atorvastatin 10mg