ОХУ нь Украинд цэргийн ажиллагаа явснаас хойш 227 энгийн иргэн амиа алджээ

ОХУ нь Украинд цэргийн ажиллагаа явуулах хугацаанд 227 энгийн иргэн амиа алдсан талаар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдээлжээ. Мөн бодит тоо "илүү их байж болзошгүй" хэмээн мэдээлсэн байна. "2022 оны хоёрдугаар сарын 24-ний 04.00 цагаас эхлээд гуравдугаар сарын 1-ний 12.00 цаг хүртэлх хугацаанд Украины энгийн ард иргэд хохирсон 752 тохиолдлыг Хүний эрхийн дээд комиссарын газар бүгтгэсэн.

Тэднээс 227 нь амиа алдаж, 52 нь шархадсан" хэмээн мэдэгджээ. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ Украинд 16 хүүхэд амиа алдсан, хоёрдугаар сарын 25-ны байдлаар амиа алдсан хүний тоо 137 хэмээн мэдээлж байв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wgotzj

lipitor 10mg usa <a href="https://lipiws.top/">buy lipitor online</a> where to buy lipitor without a prescription