Ирак болон Венесуэль зэрэг газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орнууд олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэхээ илэрхийлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш буурч эхэллээ. ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлж, барууны орнууд Москвад хориг тогтоосноор дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш огцом өсөж, 2008 оноос хойших рекорд түвшинд хүрээд байв.
Даваа гарагт “Brent” маркийн түүхий газрын тосны ханш баррель тутамд 139 ам.доллар, “WTI” 130 ам.доллар давсан. Тэгвэл лхагва гарагийн арилжаагаар “Brent”-ийн үнэ 13 хувиар буурч, баррель тутамд 111.1 ам.доллар, WTI 12 хувиар буурч, 108.7 ам.доллар хүрсэн байна. Мөн ОХУ-ын “Sokol” маркийн түүхий газрын тосны ханш хоёр өдөр дараалан өсөөд байсан бол лхагва гарагт 3.08 хувиар буурч, баррель тутамд 111.56 ам.доллар хүрчээ.
Сэтгэгдэл үлдээх