Саид Моллай Азербайжаны төлөө барилдах хүсэлтээ өгчээ

Токио-2020 олимпийн жүдо бөхийн мөнгөн медальт,Монгол улсын иргэн Саид Моллаи . Тэрээр Азербайжаны жүдо бөхийн холбоонд өргөдөл бичиж, тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ илэрхийлжээ.

Саид Моллаи Бакуд уригдаж, эрүүл мэндийн шинжилгээнд орсон бөгөөд Европын АШТ-д оролцох шигшээ багтай хамт бэлтгэл хийсэн байна.
 


Одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооноос Олон улсын холбоотой энэ талаар хэлэлцээ хийж, хэзээнээс Саид Азербайжаны багт барилдаж болохыг тодруулж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр одоо Болгарын Софид болж байгаа Европын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Азербайжаны баг Саидыг барилдуулахаар 81 кг-ын жингийн Мурад Фатиевыг хассан ч зөвшөөрөл ирж амжаагүй гэнэ.

Саидын шинэ шигшээд барилдах хамгийн ойрын тэмцээн нь Туркт наймдугаар сард болох Исламын орнуудын наадам байж магадгүй гэж шинжээчид бичжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wdyvci

order atorvastatin pill <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg</a> order atorvastatin without prescription