Монгол улсын шигшээ багууд Азийн аваргын үндсэн хэсэгт шууд орлоо

Энэ оны 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шууд үндсэн хэсэгт орохоор боллоо.

Сингапур улсын Марина Бейд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил 53 баг өрсөлдөхөөр болсон нь тэмцээний түүхэн дэх хамгийн олон улс, хамгийн олон баг оролцсон рекордыг шинэчилжээ. Тэмцээнд 30 улсын эрэгтэй 30 баг, эмэгтэй 23 баг оролцоно. 

Үүнээс үндсэн хэсэгт эрэгтэй 12, эмэгтэй 12 баг л өрсөлдөнө. Эрэгтэй 12 багаас гурван баг л шууд үндсэн хэсэгт тоглох эрхээ авсан нь өмнөх Ази тивийн аварга Австрали, зохион байгуулагч Сингапур, Ази тивийн чансааны нэгдүгээр эрэмлэгдэж байгаа Монгол улс багтжээ. Бусад 27 улс Урьдчилсан тоглолтонд 9 хэсэгт хуваагдан тоглож хэсэг бүрийн зөвхөн ялагч (1-р гарсан баг) 9 баг үндсэн хэсэгт орж өрсөлдөх аж.

Харин эмэгтэй долоон улсын баг шууд үндсэн хэсэгт орно.

Үүнд: Өмнөх аварга Австрали, зохион байгуулагч Сингапур, Азийн тивийн чансааны Топ 5 улс Монгол, БНХАУ, Япон, Тайвань, Шри Ланк улсууд багтжээ.Үлдсэн 16 улсын баг 5 хэсэгт хуваагдаж мөн ялагч улсууд үндсэн хэсэгт дэвшин тоглох ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ymyqdj

atorvastatin 20mg ca <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> atorvastatin 20mg price