Дэлхийн 38 орны 44 сая хүн өлсгөлөнгийн аюулд өртжээ

 НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 38 орны 44 сая орчим хүн өлсгөлөнгийн аюулд өртөөд байгаа аж. Өлсгөлөн газар авч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, олдоц буурахад хамгийн их нөлөөлж буй гол шалтгаан нь Украины дайн гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Дайтагч орнууд дэлхийн улаан буудайн бараг гуравны нэгийг нийлүүлдгээс гадна эрдэнэ шишийн нийлүүлэлтийн 20 орчим хувь, наранцэцгийн тосны 76 хувийг экспортлодог. Үүний зэрэгцээ ОХУ дэлхийн азотын бордооны 20 орчим хувийг экспортлодог байна. Мөн хөрш Беларусь улс нь дэлхийн калийн экспортын 40 хувийг бүрдүүлдэг аж. Сингапурын Наньян технологийн их сургуулийн Аюулгүй байдлын судалгааны төвийн хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Пол Тенг бордооны үнэ өссөнөөр Тайландын зарим тариаланч будаа тариалахаа больсон тухай онцолжээ. Тэрбээр “Энэ нь ирэх ургацын улирал болон Тайландын будааны нөөцөнд нөлөөлөх магадлалтай. Тайланд нөөцлөөд илүү гарсан будаагаа экспортлодог. Харин тариалалт буурах юм бол тэд экспортоо бууруулна” гэжээ. Түүнчлэн Пол Тэнг “Москва Украины боомтуудыг бүсэлсэн нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлыг бүр ч эмзэг болгож байна” гэдгийг онцолсон байна. Дайн эхэлснээс хойш Оросын арми Украины томоохон далайн боомтуудын заримыг эзлэн авсан. Африкийн холбоо боомтуудын үйл ажиллагааг зогсоосон хэвээр байвал байдал хүндэрч болзошгүйг анхааруулсаар байгаа билээ. Учир нь, Африкийн орнууд улаан буудайнхаа 44 хувийг Украин, Оросоос импортлодог. Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Африкийн холбоог даргалагч Сенегалын Ерөнхийлөгч Маки Саллыг Хар тэнгисийн Сочи дахь өргөөндөө хүлээн авч уулзсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pcsmbe

order atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">oral lipitor 80mg</a> cost atorvastatin