БНХАУ-ын Гадаад хэргийн сайд даваа гарагт АНУ-ын алдаатай үг, үйлдэл хоёр улсын харилцааг хүйтрүүлсэн ч тогтворжуулах нь нэн тэргүүний зорилт гэж мэдэгдэв.
Цинь Ганг Бээжинд АНУ-ын Элчин сайд Николас Бөрнстэй уулзсаныхаа дараа буюу Хятадын агаарын бөмбөлөгтэй холбоотой маргаан энэ оны эхээр харилцаагаа сэргээх оролдлогыг бүтэлгүйтүүлснээс хойш анх удаа ийм тайлбар хийсэн юм.
Хятадын тагнуулын байж болзошгүй бөмбөлөг АНУ-ын дээгүүр нисэж, улмаар Америкийн арми сөнөөсний дараа дэлхийн хоёр том эдийн засагтай улс хоорондын харилцаа улам хурцадсан. Энэхүү үйл явдал нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг Бээжинд хийхээр төлөвлөж байсан айлчлалыг хойшлуулахад хүргэсэн. Уг айлчлалыг сүүлийн хэдэн арван жилд хүйтрээд байсан дипломат харилцаагаа сэргээх чухал алхам гэж үзэж байсан юм.
Цинь АНУ-д хандан “Хоёр орны харилцааг өнөөгийн хүнд байдлаас гаргахын тулд Вашингтон Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг нь гутаахаа зогсоох ёстой. Тэр дундаа Тайваний асуудлаар” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх