Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дэлхийн эмх цэгц Украины дайн дээр гацаад байна гэжээ. Тэрбээр “Украин бүтэлгүйтвэл дараачийн 10 жил юу болох вэ. Хэрвээ ОХУ Польшид хүрвэл юу болох вэ. Дэлхийн III дайн эхэлнэ” хэмээн Скотт Пеллигийн “60 Minutes interview” нэвтрүүлэгт орох үеэрээ онцолжээ.Түүнчлэн Зеленский “Бид дэлхийн үнэ цэнийг хамгаалж байна. Үүнд хамгийн өндөр үнэ төлж буй Украины хүмүүс юм. Бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна, үхэж байна. Бид дэлхийг сүйрүүлэх аюул заналхийлж буй цөмийн улстай бодитойгоор тэмцэж байна" гэжээ.
Тэрбээр, АНУ-аас Украиныг Оросын эсрэг санхүүжүүлж байгаа талаар болон АНУ Украины дайны хүчин чармайлтад ойролцоогоор 70 тэрбум долларын хандив өргөсөн тухай онцолжээ. Пелли Зеленскийгээс ийм хэмжээний дэмжлэг цаашид үргэлжилнэ гэж найдаж байгаа эсэхийг асуухад Зеленский “АНУ Украиныг санхүүгийн хувьд дэмжиж байгаа бөгөөд үүнд би талархаж байна. Тэд зөвхөн Украиныг дэмжээгүй би бодож байна.
Хэрэв Украин унавал Путин цаашаа явах нь гарцаагүй. Путин Балтийн орнуудад хүрэхэд Америкийн Нэгдсэн Улс юу хийх вэ. Бид Путинийг зогсоох уу, эсвэл дэлхийн дайн эхлүүлэх үү гэдгийг бүх дэлхий шийдэх ёстой. Бид цаг хугацааг буцааж чадахгүй. Гэхдээ бид үүнийг энд зогсоож чадна" гэсэн байна.
Зеленский цөмийн дайны аюул, 2024 оны АНУ-ын сонгуулийн тухай Путин цөмийн дайны заналхийллийг ашиглан АНУ болон Европт тогтворгүй байдлыг бий болгоно гэж мэдэгджээ.