Сэр сэр салхи кино Монголоос Оскарт нэр дэвшинэ

Пүрэв-Очирын Лхагвадуламын анхны найруулга болох Сэр сэр салхи (City of Wind) 2024 оны Оскарын шагналын уран сайхны киноны төрөлд нэр дэвшсэн талаар “Deadline” мэдээлжээ. Саяхан Венецийн кино наадмаас жүжигчин Болд-Эрдэнэ "Venice Horizons Award"-ын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Уг кинонд 17 настай Зэ (Тэргэл Болд-Эрдэнэ) тосгоныхоо бөөгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ сургуульдаа шамдан суралцаж буй тухай өгүүлдэг. Зэ Маралаа (Номин-Эрдэнэ Ариунбямба) таарснаар түүний мэдрэмж сэрж, өөр бодит байдал боломжтой мэт санагдана. Лхагвадуламын найруулсан нөгөө богино хэмжээний кино болох "Есдүгээр сарын цас" нь 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас "Шилдэг богино хэмжээний кино" номинацид Ориззонтигийн нэрэмжит шагналыг хүртэж байсан бол өнгөрсөн жил TIFF-ээс "Олон улсын шилдэг богино хэмжээний кино" шагналыг хүртсэн юм. Мөн өнгөрсөн тавдугаар сард Сэр сэр салхи киноны олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авчээ. Тэгвэл уг кино 2024 оны "Оскар"-ын шагналд Монголоос ийнхүү нэр дэвшиж, дэлхийн 53 улсын кинотой өрсөлдөхөөр болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Cuchcp

buy generic lipitor 80mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg online</a> atorvastatin 10mg pills