Хятадад сар шинийн баяраар аялал жуулчлалын оргил үе эхэлж, 40 хоногийн турш үргэлжилдэг дэлхийн хүн амын хамгийн том шилжилт хөдөлгөөний оргил үе эхэлж байна. Тус улсад сар шинийн баяр өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Гэхдээ баяртай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн 14-нөөс эхэлжээ. Нийтдээ 40 хоногийн турш есөн тэрбум удаагийн аялал болох урьдчилсан тооцоо гарчээ. Галт тэрэгний аялал 510 сая давахаар байгаа бол 90 сая нь агаарын тээврийн аялал байхаар байна. Хятадад олон мянган хүн төрсөн нутгаасаа хол ажиллаж амьдардаг учраас уг баярыг тохиолдуулан төрсөн нутгаа зорьдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгөтэй хүмүүс баярын өдрүүдээр Зүүн өмнөд Ази, мөн Япон, Өмнөд Солонгос руу аялах тохиолдол өсжээ. Хил дамнасан аяллын тоо энэ жил бараг 10 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.