Монголын “E-Sport”-ын нүүр царай болоод буй “CS2”-ийн “The MongolZ” жил тутам зохион байгуулагддаг томоохон тэмцээн болох “IEM Katowice”-д оролцож байна. Тэд хэсгийн хоёр дахь тоглолтдоо “Gamerlegion” багийг ялж, плей-офф шатанд шалгарлаа.
Тоглолтын дараа “The MongolZ”-ийн “rifler” Б.Аюуш буюу “mzinho” ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Бид энэ тэмцээнд цом өргөхөөр ирсэн. Бид хоёр “map”-ийн турш тоглолтыг удирдлагадаа байлгалаа. Гэхдээ эхний “map” дээр яг ч бүрэн удирдлагадаа байлгаж чадаагүй ч ялж чадсан бол хоёр дахь “map” бүрэн бидний удирдлага дор байлаа. “senzu”-гийн гар одоог хүртэл өвчтэй байгаа ч эр хүн болохоор зүгээр дээ” хэмээжээ.