Хятад улсын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 9-нд Москвад болох "Ялалтын баяр"-ын арга хэмжээнд оролцоно гэж Кремль мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Бид Хятадын удирдагчийг хүлээж байна" гэж Оросын төрийн мэдээллийн агентлаг ТАСС-д мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярыг тохиолдуулан нэг талын түр эвлэрэл зарлаж, украинчуудыг дагаж мөрдөхийг уриалсан. Украины барууны холбоотнууд Хятадыг Орост дайн хийх боломж олгосон буруутгаж байна. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун оролцож магадгүй гэсэн таамаг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Ким Оросын чухал үйл явдал болох Ялалтын баярын парадад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч саяхан тэрбээр Путинтай хамт Хойд Солонгосын цэргүүд Украинд Оросын талд байлдаж байгааг баталсан.
Өмнөд Солонгосын судалгааны төвийн тооцоолсноор Хойд Солонгос Орос руу зэвсэг, цэрэг илгээсэн байна.
https://www.newsweek.com/china-xi-russia-moscow-victory-day-parade-2066102
Сэтгэгдэл үлдээх