ОХУ-ын Тээврийн сайд ажлаасаа халагдсан өдрөө нас баржээ

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны 7-ны өдөр мэдээлснээр, мөн өдрийн эрт үеэр ажлаас нь чөлөөлсөн Оросын тээврийн сайд Р.Старовойт нас баржээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргаж, Старовойтын цогцсыг 7-ны өдөр Москва мужид хувийн машинаас нь олжээ.
Орон нутгийн мөрдөн байцаах газар шалгаж байгаа бөгөөд амиа хорлосон байж магадгүй гэж таамаглаж байна. Оросын Кремлийн сайтад 7-нд нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, Оросын Ерөнхийлөгч Путин мөн өдөр Старовойтыг Зам тээврийн яамны сайдын албан тушаалаас огцруулах зарлигт гарын үсэг зурсан байна.
Уг тушаалд ажлаас халах болсон шалтгааныг дурдаагүй байна. Старовойт 1972 онд төрсөн бөгөөд 2024 оны тавдугаар сард Тээврийн сайдаар томилогдсон бол өмнө нь Курск мужийн захирагчаар ажиллаж байжээ.
 

Сэтгэгдэл үлдээх