“iPhone 16”-ийн үнэ дунджаар 100 фунт стерлингээр буурчээ

Өнгөрсөн долоо хоногт “iPhone 17” нээлтээ хийснээс үүдэлтэйгээр “iPhone 16”-ийн үнэ дунджаар 100 фунт стерлингээр буурсан байна. “iPhone 17”-ийн урьдчилсан захиалга эхлэхээс өмнө  “iPhone 16” Apple-ийн дэлгүүрт 799 фунт стерлингээр худалдаалж байсан бол “iPhone 16 Plus” нь 899 фунт стерлингийн үнэтэй байсан. Гэсэн хэдий ч хоёр хувилбарын үнэ одоо £100-аар буурсан байна.

Итгэмжлэгдсэн жижиглэн худалдаачдаас шинэчилсэн iPhone 16 утсаа худалдаж авснаар та £140 хүртэл хэмнэлт хийх боломжтой байна.

 “iPhone 16”-г Apple-аас шууд худалдаж авах үнэ

“Apple” дэлгүүрийн үнэ болон бусад жижиглэн худалдаалагчдын үнэ зөрүүтэй байна.

Хэрэв та “iPhone 16” эсвэл “iPhone 16 Plus”-ийг худалдаж авахыг хүсвэл Жон Льюис эсвэл Амазон гэхээсээ илүү “Apple”-ийн онлайн дэлгүүрээр дамжуулан худалдаж авахыг холбогдох мэргэжилтнүүд зөвлөжээ.   Хар баасан гарагийг угтан “iPhone 16”-ийн үнэ буурах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх