Саудын Арабын шонхор ба ан агнуурын олон улсын үзэсгэлэн 2025 оны аравдугаар сарын 09-ний өдөр болж, оролцогчдын дунд хүчтэй өрсөлдөөн, болж Монголын гурван шонхор шувууг нийлбэр дүнгээр 420,000 ам.доллароор худалдсан байна.
Монголоос гаралтай элит үүлдэр, ялангуяа том биетэй, урт далавчтай, тэсвэр тэвчээрээрээ алдартай монгол шонхор шувууг өндрөөр үнэлдэг. Өнгө нь цайвар цагаанаас хар хүрэн хүртэл байдаг. Хүнд нөхцөлд дасан зохицож, хурдан сурдаг чадвартай шонхор шувуу эрэлт ихтэй байдаг.
Сэтгэгдэл үлдээх