Токио хотноо 11 дэх тоглолтоо толилуулж буй “Монгол хаан” жүжгийн продюсер Грег Сузуки “Би соёл, урлагийн салбарт 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын маш олон жүжиг, тоглолтод ажилласан хэдий ч эхний гурван өдөр тасалбар нь дууссан тохиолдол огт байсангүй” хэмээн онцолжээ.
“Монгол хаан” жүжгийг үзсэн япон үзэгчид “Сэтгэл хөдлөөд одоо ч тайвширч чадахгүй байна”, “Сүр хүчийг мэдэрлээ, монгол хэл мэдэхгүй ч бүх агуулгыг ойлгох боломжтой байлаа”, “Тулааны хэсэг болон үзүүлбэрүүд нь гайхалтай байлаа”, “Сүрдмээр огшмоор жүжиг байна” гэгчлэн сэтгэгдлээ хуваалцжээ. “Монгол хаан” жүжиг 2025 оны аравдугаар сарын 20-ныг хүртэл Токио хотноо, аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нагоя хотноо тус тус тоглолоо.
Сэтгэгдэл үлдээх