Төрөлтийг дэмжихийн тулд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд олон арван жил үргэлжилсэн төрөлтийн бууралтыг зогсоох, олон хүүхэд төрүүлэхийг дэмжих арга замыг судалж байна. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад төрөлт буурч байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна. Унгар, Польш, Франц зэрэг зарим улсууд хүүхэд төрүүлэхийг дэмжих зорилгоор орлогын албан татвараас чөлөөлөх, хүүхдийн бүх нийтийн тэтгэмж, гэр бүлийн тэтгэмж зэрэг санхүүгийн хөшүүргийг хэрэгжүүлж эхлээд буй.

Төрөлтийн түвшин буурч байгаа нь нэг шалтгаантай холбон тайлбарлахын аргагүй нарийн төвөгтэй асуудал бөгөөд ялангуяа 2008 онысанхүүгийн хүндрэлүүд ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хүмүүс цөөхөн хүүхэдтэй болох гол шалтгаан гэж байнга дурдагддаг.

НҮБ-ын Хүн амын сангийн зургаадугаар сард хийсэн судалгаагаар 14 орны 14,000 хүний ​​39 хувь нь санхүүгийн бэрхшээл нь гэр бүлтэй болоход нь саад болж байна гэж хариулжээ. Newsweek нь хүүхэдтэй болоход нь туслах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлдэг улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Польш

Польш улс хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд жилд 140,000 злот (ойролцоогоор 38,395 доллар) хүртэл тэтгэмж өгдөг бөгөөд хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлд татвар ногдуулахгүй байх хуулийг нэвтрүүлсэн.  Тус улс мөн "Гэр бүл 800+" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сард хүүхдийн бүх нийтийн тэтгэмжийг 800 злот (219 доллар) болгон нэмэгдүүлсэн.

Унгар

Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эх хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Мөн CSOK Plus хэмээх төрийн хөнгөлөлттэй гэр бүлийн орон сууцны зээлд хамрагдах боломжтой бөгөөд гэрлэсэн хосуудад бага хүүтэй орон сууцны зээл олгодог.

Франц

Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд "allallations familiales" буюу  хүүхдийн тооноос шалтгаалж тэтгэмж олгодог.

Итали

"Assegno Unico e Universale" нь гэр бүлийн орлого, хүүхдийн тооноос хамаарч хүүхдэд сар бүр тэтгэмж олгодог.

Эстони

Эстони улс хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг эхчүүдийг татвараас чөлөөлж, нэмэлт тэтгэмж санал болгож байна. Хоёр дахь хүүхдэд 1,848 евро, гурав дахь хүүхдээс хойших хүүхэд бүрт 3,048 евро олгодог байна. Эстони улс мөн хүүхэд гурван нас хүртэл нь эцэг эхэд нь цалинтай чөлөө/тэтгэмж олгодог.

Турк

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2025 оныг “Гэр бүлийн жил” болгон зарлаж, анхны хүүхдэд нэг удаа олгох 5000 лира (120 доллар) болон дараагийн хүүхдэд сар бүр мөн гэр бүлийн бусад хэд хэдэн тэтгэмжийг нэвтрүүлсэн

Өмнөд Солонгос

2024 оны байдлаар Өмнөд Солонгос улс нэгээс доош насны хүүхдэд сар бүр ₩ 1,000,000 (ойролцоогоор 694 доллар), хоёр дахь жилдээ 500,000 ₩, мөн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас "эцэг эхийн сарын цалин" гэж тодорхойлсон төрсний тэтгэмжийг нэмж өгдөг.

Япон

Японы “Түргэвчилсэн төлөвлөгөө” нь Хүүхдийн мөнгийг өргөжүүлж, хүүхэд төрүүлэх хүүхдийн боловсролын зардлыг бууруулж, гэрлэлт, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх үйл ажиллагааг илүү хямд төсөр болгож байгаа бөгөөд үүнийг Хүүхэд, гэр бүлийн агентлаг хянадаг.

Вьетнам

 Вьетнам улс 2025 онд хоёр хүүхдийн бодлогоо зогсоож, төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд мөнгөн урамшуулал, тэтгэмж зэрэг орон нутгийн урамшууллыг хэрэгжүүлж байна. Сингапур

Сингапур шинэ эцэг эхчүүдэд мөнгөн бэлэг өгч, хүүхэд асрах, боловсролын төлбөрийг нь төлөхөд туслах зорилгоор Засгийн газраас Хүүхдийн хөгжлийн дансыг бий болгосон.

https://www.newsweek.com/list-countries-offering-financial-incentives-have-more-children-10926521

Сэтгэгдэл үлдээх