Филиппиний төв нутгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр нүүрлэсэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 114 болж, 127 хүн сураггүй болжээ. Амиа алдсан хүмүүсийн олонх нь мягмар гарагт “Калмаеги”-гийн улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн төвийн нутгийн Себу мужийн оршин суугчид гэдгийг Иргэний хамгаалалтын газрын орлогч дарга Бернардо Рафаэлито Алехандро онцолжээ.
“Калмаеги”-гийн нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас гэнэт томоохон үер нүүрлэжээ. Улмаар үерийн улмаас орон сууцны хорооллууд усанд автаж, оршин суугчид дээвэр рүүгээ авирчээ. Себуд 71 хүн амиа алдсаны олонх нь живсэн бол 65 хүн сураггүй болж, 69 хүн гэмтэж бэртсэн гэж Иргэний хамгаалалтын газраас мэдээлсэн байна. Мөн Себугээс холгүй орших төвийн муж болох Негрос Оксиденталд 62 хүн сураггүй болжээ.
Сэтгэгдэл үлдээх