Ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нд болох “Грэмми” хөгжмийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. Энэ удаад хамгийн олон шагналд буюу 9 шагналд Кендрик Ламар нэр дэвшсэн байна. Леди Гага долоо, Bad Bunny, Сабрина Карпентер, дууны найруулагч Сербана Генеа нар зургаан шагналд нэр дэвшсэнээр удааллаа.
Энэ удаагийн нэр дэвшигч нарын дунд жүжигчин Тимоти Шаламе, Дээрхийн Гэгээнтэн Далай лам нар мөн багтжээ. Тимоти “A Complete Unknown” киноны дуугаараа нэр дэвшсэн бол Далай лам “Шилдэг аудио ном” төрөлд өрсөлдөх нь. Нобелийн энх тайвны шагналт, 90 настай Далай ламын хувьд “Meditations: Reflections of His Holiness the Dalai Lama” нэртэй аудио номоороо шалгарсан байна.
Сэтгэгдэл үлдээх