Энэ онд хөгжиж буй орнууд Хятадад 35 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ

Хятад улс дэлхийд тэргүүлэгч зээлдүүлэгч байснаас тэргүүлэгч өр барагдуулдагч орон болтлоо өөрчлөгдөж буй талаар “Lowy Institute (LI) мэдээлжээ.

Нэгэн цагт дэлхийн ихэнх оронд хөрөнгийн гол ханган нийлүүлэгч байсан Бээжин одоо дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг орнуудаас хамгийн их хэмжээний эргэн төлөлтийг хүлээн авч байна. Уг тайланд дурдсанаар, 2025 онд хөгжиж буй орнууд Хятадад 35 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийх төлөвтэй байгаа бөгөөд үүний 22 тэрбум ам.доллар нь Зүүн болон Төв Азийн хамгийн ядуу 75 улсаас бүрдэж байгаа аж.  Зээл олголт ерөнхийдөө буурсан хэдий ч Хятад улс хэд хэдэн сонгогдсон,  стратегийн түншүүдийг санхүүжүүлсээр байна. Үүнд Пакистан, Казахстан, Монгол зэрэг хөрш орнуудаас гадна байгалийн баялаг ихтэй Аргентин, Бразил, Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Индонези багтаж байна.

САНХҮҮГИЙН ДАРАМТ

Хятадын зээлдүүлэгчийн нөлөө сүүлийн хорин жилийн хугацаанд хурдацтай өссөөр2005 онд бага орлоготой орнуудын гадаад өрийн таван хувиас бага хувийг эзэлж байсан бол 2015 онд 40 гаруй хувь болжээ.  Одоогийн байдлаар Хятад улс есөн хөршийнхөө долоод нь хоёр талын хамгийн том зээлдүүлэгч хэвээр байна. Үүнд Зүүн өмнөд Азийн Лаос, Мьянмар, баруун тийш Киргиз зэрэг орно. Ашигт малтмалаар баялаг орнууд ч мөн адил хөрөнгө татсаар байна.

ЭЦСИЙН ҮР ДҮН 

 БНХАУ-ын  эргэн төлөлтийн хэмжээ нь шинэ зээл олголтыг ардаа орхисноор Хятад улс үр дүнтэйгээр дэлхийн хамгийн том  өр цуглуулагч болж байна. “Бүс ба Зам” санаачилга 2010-аад оны дундуур оргилдоо хүрсэн.

https://www.intellinews.com/china-shifts-from-global-banker-to-leading-debt-collector-383283/?source=sub-sahara-africa

Сэтгэгдэл үлдээх