Мета платформууд ирэх саруудад Instagram, Facebook, WhatsApp зэрэг аппликешнүүдэд premium, plus зэрэг хувилбарыг турших гэж буй талаар “TechCrunch”-ийн мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. “Meta Platforms” өнгөрсөн 12 дугаар сард Сингапурт төвтэй, хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Манусыг 2 тэрбум ам.доллароор худалдаж авсан.
Метагийн төлбөртэй төлөвлөгөөний нэг хэсэг болгон санал болгож буй бусад боломжууд нь хиймэл оюун ухаанаар ажилладаг “Vibes”-т хандах боломж бөгөөд хиймэл оюун ухаанаар видео үүсгэх боломжийг бүрдүүлэх аж. “Vibes” 2025 онд нээлтээ хийснээсээ хойш үнэ төлбөргүй байсан ч шинэ загвар нь нэмэлт функцүүдийн төлбөр төлөх сонголттойгоор үндсэн хувилбарт багтаж байгаа аж.
Уг шинэчлэл нь 2023 онд компаниас гаргасан “Meta Verified”-ээс тусдаа бөгөөд контент бүтээгчид болон бизнесүүдэд баталгаажсан тэмдэгээс өөр ойлголт юм.
Сэтгэгдэл үлдээх