Нефтийн үнэ 115 ам.долларыг давж, дэлхийн 100 гаруй улсад шатахууны үнэ 6-70 хувь хүртэл нэмэгджээ

Өнөөдрийн Ойрхи Дорнод, Зүүн Европ дахь мөргөлдөөн нь зөвхөн бүс нутгийн асуудал биш, дэлхийн эрчим хүч, газрын тос тээвэр, худалдааны тогтолцоог бүхэлд нь донсолгож буй стратегийн хямрал болоод байна.
 
Тодруулбал, нефтийн үнэ 115 ам.долларыг давж, дэлхийн 100 гаруй улс оронд бензин шатахууны үнэ 6-70 хувь хүртэл нэмэгдэж, Европын хийн үнэ огцом өссөн нь өнгөц таамаглал, түр зуурын асуудал биш бодит эдийн засгийн эрсдэл, хямралын орчин бий болсныг тод харуулж байна.
 
Үүнийг зөвхөн өөр бүс нутаг, томоохон улс гүрнүүдийн асуудал гэж харж болохгүй юм. Импорт, шатахуун, логистик зэрэг гадаад хүчин зүйлсээс өндөр хамааралтай манай улсын хувьд шууд нөлөөлөх бодит сорилт юм. Шатахууны үнэ, тээврийн зардал, импортын барааны өртөг, инфляцын дарамт, эдгээр нь ойрын хугацаанд нүүрлэх бодит эрсдэл болж байна.

Сэтгэгдэл үлдээх