Тийзний үнийн өсөлт үргэлжилнэ

Дайнаас үүдэлтэй саатал, бэрхшээл дэлхийн агаарын тээврийн хамгийн ачаалалтай дамжин өнгөрөх цэг болох Персийн буланг дайрснаар Ази, Европыг холбосон гол чиглэлүүдийн нислэгийн тийзийн үнэ энэ сард 560 хүртэлх хувиар өссөнийг "Alton Aviation Consultancy" мэдээлж байна. Үүгээр зогсохгүй үнийн өндөр түвшин энэ зун, намар дамнан хадгалагдах магадлалтайг анхаарууллаа.

Өгөгдлийн шинжилгээний "Cirium" компани болон аяллын цахим агентуудын мэдээлэлд суурилан тооцоолбол ирэх зургаадугаар сард Ази-Номхон далайн бүсээс Европ талдаа хамгийн их зорчигч явдаг долоон чиглэлийн тийзийн үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 70 хувиар өндөр байхаар байгааг "Alton" мэдээлжээ. Тухайлбал, Сидней-Лондон чиглэлийн тасалбар одоогоор 1500 ам.долларын дундаж үнэтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс даруй хоёр дахин өндөр үнэ юм. 

Түүнчлэн ойрын хэдэн сардаа үнэ буурахыг хүлээх хэрэггүй бололтой. Ирэх аравдугаар сар хүртэл нислэгүүдийн тийзийн үнэ өнгөрсөн оны түвшнээс 30 гаруй хувиар өндөр хэвээр байх төлөвтэй.

Сэтгэгдэл үлдээх