Үхэлд хүргэж болзошгүй “Vibrio vulnificus” хэмээх бактерийн халдвар нэмэгдэж байгааг анхааруулжээ

Зуны улирал эхэлж, далайн эрэг орчмын усны температур нэмэгдэж байгаа тул үхэлд хүргэж болзошгүй Vibrio vulnificus хэмээх "мах иддэг" бактерийн халдвар нэмэгдэх төлөвтэй байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр Флорида мужид таван тохиолдол, Коннектикут мужид нэг тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн тооцоолсноор янз бүрийн төрлийн вибрионууд АНУ-д жил бүр 80,000 орчим өвчин үүсгэдэг байна.

 Бактери нь задгай шархыг тойрсон эд эс үхдэг хүнд хэлбэрийн үхжил фасциит үүсгэдэг. Вибрио бактери нь далайн эргийн усанд амьдардаг бөгөөд ил шарх, шивээс хийлгэсэн үедээ далайн усанд орох үед халдварладаг. Түүнчлэн халдварын ихэнх нь түүхий болон дутуу болгосон нялцгай биет, ялангуяа нян агуулагддаг хясаа хэрэглэсний дараа тохиолддог талаар албаныхан мөн мэдээлж байна.

CDC-ийн мэдээлснээр халдварын стандарт шинж тэмдгүүд нь халуурах, жихүүдэс хүрэх, гэдэс базлах, дотор муухайрах, бөөлжих зэргээр илэрдэг байна. Хэрэв бактери цус руу орвол арьсны цэврүүт гэмтэл үүсгэж, цусны даралтыг бууруулдаг. Эмнэлгийн мэргэжилтнүүд түүхий болон дутуу болгосон нялцгай биетнээс зайлсхийх, түүхий далайн хоолыг чанасан хоолноос тусад нь хадгалахыг зөвлөж байна. 

https://www.independent.co.uk/news/world/americas/deadly-flesh-eating-bacteria-florida-connecticut-b2988067.html

Сэтгэгдэл үлдээх