Венесуэльд газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1450-д хүрчээ

Лхагва гарагт болсон  газар хөдлөлтийн улмаас Венесуэльд амиа алдагсдын тоо бямба гарагийн байдлаар 1450-д хүрч, гадаадын аврах баг улс төр, эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн тус улсын хамгийн их хохирол амсаад буй Ла Гуайра мужид очсон байна. Каракасаас хойд зүгт 40 км-ийн зайд орших далайн эргийн мужид олон арван байшин барилга элс, нурангид дарагдаад байгаа билээ.

Тус улсын түр Ерөнхийлөгч Делси Родригес “Манай улсын түүхэнд байгаагүй харгис байгалийн гамшгийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 1450-д хүрээд байна. Түүнчлэн 3,150 орчим хүн шархдаж, 12,721 хүнийг нүүлгэн шилжүүлж, 774 барилга нураад байна” гэжээ.  Гадаадын 2600 гаруй аврах ажилчид нурангинд дарагдагсдыг аврахаар ажиллаж байгаа ажээ. Энэ амралтын өдрүүдээр Засгийн газар бямба гарагийн орой гэхэд наад зах нь 33 хүн, түүний дотор хэд хэдэн хүүхэд аварсан гэж мэдэгдсэн бол хэдэн арван мянган хүн сураггүй хэвээр байна. Түүнчлэн Засгийн газрын цахим хуудсанд 50,000 гаруй хүн сураггүй болсон гэж бичсэн байна.

Сэтгэгдэл үлдээх