Украины Ерөнхийлөгчийн сууж явсан онгоц дронтой мөргөлдөх шахжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн сууж явсан онгоц Молдовагаас Норвеги руу нисэх үеэрээ дронтой мөргөлдөх шахсан тухай Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре есдүгээр сарын 9-ний лхагва гарагт телевиз радиогийн NRK компанийн нэвтрүүлгийн үеэр мэдэгджээ.

Стёре "Түүний сууж явсан онгоц Молдовагаас хөөрөх үедээ дронтой мөргөлдөх шахсан. Энэ бол түүнд өдөр бүр тулгарч буй бодит нөхцөл байдал" гэж хэлжээ. Гэхдээ тэрбээр энэ мэдээллийг хаанаас авснаа тодорхой хэлээгүй байна.

Норвегийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар Стёрегийн мэдэгдэлд тайлбар хийхдээ "Өчигдөр Молдова улсын агаарын орон зайд дроны аюул үүссэний улмаас Ослог зорьж явсан Зеленскийн нислэг саатсан. Ийм аюул занал түүнд өдөр бүр тулгардаг. Дронууд түүний онгоцонд хэр ойртсон нь тодорхойгүй байна" гэжээ.

Украины тал Стёрегийн мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй байна. Зеленский Норвегийн Хаан V Харальдыг оршуулах ёслолд оролцохоор есдүгээр сарын 8-ны орой Молдовогаас Ослод хүрэлцэн ирсэн байна. Ёслолын дараа тэрбээр Норвегийн Ерөнхий сайдтай уулзжээ. Норвегийн Засгийн газар тэдний хэлэлцээний талаар мэдээлэхдээ дронтой холбоотой үйл явдлын талаар дурдаагүй байна.

Молдовагийн цагдаа нар хөдөлгүүрээр тоноглогдсон нисгэгчгүй онгоц унасан байсныг илрүүлснээ есдүгээр сарын 9-нд мэдээлжээ. Уг дрон газар унах үедээ дэлбэрч, том хэмжээний хонхорхой үүсгэсэн байна. Дрон дотор төмөр бөмбөлгүүд байжээ. Хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэн тухай мэдээлээгүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dane

Hello, I think your site might be having browser compattibility issues. When I look at your blog siute in Opera, it looks fine but when opening inn Internet Explorer, iit has some overlapping. I just wanhted to give you a quick heads up! Other then that, gret blog! xnxx My webpage - auroravpn, <a href="https://linktr.ee/auroravpn">https://linktr.ee</a>,

Зочин
Shona

I couldn't resist commenting. Veryy welll written! xnxx Look innto my web-site; homepage (<a href="https://riding.xvideosporn.cc/">https://riding.xvideosporn.cc/</a>)