Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Уг ажлын хүрээнд БОАЖЯ, ЗТХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл цахимаар хуралдаж БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг гадны улсуудтай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг “1 хот-1 агаарын тээвэрлэгч” бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын олон асуудлаар ярилцлаа.
Хэдийгээр COVID19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Өнөөдрийн цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж ажиллах юм байна.
Сэтгэгдэл үлдээх