Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар хориг тавьж, ҮХЦ-д хандсан. Учир нь дээрх хоёр хуулиар Ерөнхийлөгч ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн, АТГ-ын даргыг санал болгож УИХ-аар томилуулдаг байх зарчмыг өөрчилсөн юм.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар эл хоригийг хэлэлцэн шийдвэрлээд, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ хүлээн авахаас татгалзсан. Удахгүй уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох байсан ч одоогийн Ерөнхийлөгч тавьсан хоригоос татгалзах хүсэлт хүргүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц өнөөдөр 09.30 цагт Их суудлын хуралдаанаа хийнэ. Хурлаар дээрх асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх