Техаст болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 80 гаруй болж өсөөд байна

АНУ-ын Техас мужид хүчтэй үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 82-д хүрчээ. Техас мужийн Керр тойргийн цагдаагийн дарга Ларри Лита ням гаргийн орой сэтгүүлчдэд мэдээлснээр, тус тойрогт 68 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 28 нь хүүхдүүд аж. Өөр таван тойрогт 12 хүн амиа алджээ. Мөн 31 хүн, 10 хүүхэд сураггүй болсонд тооцогдож байна. Үерийн гамшиг нүүрлэсэн хэд хэдэн тойрогт онцгой байдал зарласан байна. Олон зам сүйдэж, утасны шугамууд ажиллахгүй болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, засаг захиргаа нь мужийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгааг  онцлоод, өөрийнх нь үүрэг даалгавраар Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэмийг Техас руу илгээсэн гэдгийг дурджээ. Муж улс даяар Тусгаар тогтнолын баярын үйл ажиллагааг цуцалсан байна.

Сэтгэгдэл үлдээх