Алтны ханш унц нь 3749 ам.долларт хүрчээ

Азийн арилжааны эхэн үед алтны ханш дээд түвшнээ шинэчилж, унц нь 3749 ам.доллар хүрээд байна. Хөрөнгө оруулагчид ETF сангуудад идэвхтэй хөрөнгө оруулж буй нь түүхий эдийн эрэлт өсөхөд гол түлхэц болж байгаа аж. 

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ETF сангуудад оруулсан хөрөнгө оруулалтын урсгал сүүлийн гурван жилийн хамгийн идэвхтэй арилжаанд тооцогдож байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн банкны шийдвэрийн дараа түүхий эдийн үнэ бага зэрэг буурсан ч ETF сангуудад хийж буй хөрөнгө оруулалтын урсгал идэвхтэй  байгаа тул алтны үнийн өсөлтийг дэмжсэн гэж “BMO Capital Markets”-ийн шинжээчид онцоллоо.

Үүнээс гадна энэ онд багтаан дахин бодлогын хүүг бууруулах өндөр магадлалтай тул IV улиралд алтны үнэ өсөх боломжтой гэж төсөөлж байна. Мөн гурван өдрийн турш “Ногоон бүс”-д арилжаалагдаж буй мөнгөний ханш үл ялиг буурч, унц нь 43 ам.доллароор арилжаалагдаж байна.

Сэтгэгдэл үлдээх