Зэсийн ханш тонн нь 11 мянган ам.долларт дөхөөд байна

Даваа гарагийн арилжаагаар 0.4 хувиар өсөж, 2024 оны тавдугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байсан зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа. Сүүлийн байдлаар тонн нь 10,820 ам.доллароор арилжаалагдаж байна. Энэ он гарсаар зэсийн үнэ 22 орчим хувиар өсөөд байгаа юм.

Нийлүүлэлт доголдох эрсдэлтэй байгаа нь зэсийн үнийн өсөлтөд голлон нөлөөлж байна. Үүнээс гадна ирэх 12 сарын хугацаанд нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэнэ гэдгийг “UBS”- ийн шинжээчид анхааруулаад 2026-2028 оны зэсийн үнийн төсөөллөө 15 хувиар ахиуллаа.

Тухайлбал: 2027 онд зэсийн үнэ тонн нь дунджаар 13,250 ам.доллар хүрнэ гэж үзэж байгаа аж. Харин “Citi Group”-ийн шинжээчид ирэх гурван сарын хугацаанд зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.доллар хүрнэ гэж төсөөлж байна.

Сэтгэгдэл үлдээх