Д.Ангар: "Ногдол ашиг тараахын оронд цахилгаан станцаа барь" хэмээн мэдэмхийрч байгаа нөхөд бас логикгүй гарууд юм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд  түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох аж. Ингэснээр 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгосон байна. Харин улстөрч, эдийн засагчид эхнээсээ байр сууриа илэрхийлж, зарим нь  63 мянгын ногдол ашиг тараасны оронд цахилгаан станцаа барь хэмээж байгаа.

Үүнд эдийн засагч Д.Ангар: "Ногдол ашиг тараасны оронд цахилгаан  станцаа барь" хэмээн мэдэмхийрч байгаа нөхөд бас логикгүй гарууд юм. Иргэдийн мөнгийг иргэдэд нь үлдээ. Тэд яахаа өөрсдөө шийдэг. Битгий бусдын түрийвч рүү тонгой, шүлсээ үсчүүл! хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх