Газрын тосны үнэ баррель нь 200 ам.долларт хүрч магадгүй гэж шинжээчид үзэж байна

Даваа гарагийн арилжаагаар брент төрлийн газрын тосны үнэ гурав гаруй хувиар чангарч, баррель нь 116 ам.доллар болжээ.  Ингэснээр түүхий эдийн ханшийн өсөлт сарын дүнгээр дээд түвшинд хүрэх төлөвтэй боллоо. Гуравдугаар сард брент төрлийн газрын тосны ханш 50 гаруй хувиар чангарсан бол WTI төрлийн газрын тос баррель нь 100 ам.доллароос дээгүүр түвшинд арилжаалагдаж байна. Тав дахь долоо хоногтоо үргэлжилж буй дайны нөлөөнөөс үүдэн томоохон банкнууд түүхий эдийн үнийн төсөөллөө ахиулж буй. “Хэрэв Ойрхи Дорнодын мөргөлдөөн зургаадугаар сар хүртэл үргэлжилж, Ормузын хоолой хаалттай хэвээр байвал түүхий эдийн үнэ баррель нь 200 ам.доллар хүрэх магадлал 40 хувьтай байна” гэж “Macquarie Group”-ийн шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх