Газрын тосны үнэ 109 ам.долларт хүрч тогтворжоод байна

АНУ Техраны саналыг хэлэлцэж буй энэ үед газрын тосны үнэ өсөлтөө хадгалсаар байна. WTI төрлийн газрын тосны ханш 0.1 хувиар өсөж, баррель нь 97 ам.доллар давлаа. Харин даваа гарагт 2.8 хувиар өссөн брент төрлийн газрын тос баррель нь 109 ам.долларт тогтворжоод байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны саналыг хэлэлцэхээр уулзалт хийсэн ч дайныг зогсоох аливаа хэлэлцээрийг авч үзээгүйг Цагаан ордноос мэдээллээ. "Зах зээлд одоогоор тавдугаар сараас зургаадугаар сар гэхэд тээвэрлэлт эргэн хэвийн болох хүлээлт давамгайлж буй нь ханшийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хэдий тийм боловч өдөр бүр биет нийлүүлэлт багасаж, нөөц буурч буй тул ханш эрс өсөх эрсдэл өндөр байна" гэж “CIBC Private Wealth Group”-ийн арилжаалагчид мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх