Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: "Газрын тос шатахуун олгоход дотооддоо хязгаартай байсан бол хоёр орны төрийн тэргүүний үр дүнд БНХАУ ямар нэгэн хязгаарлалтгүй шатахуун олгохоор боллоо. Мөн Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ойрын таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг талууд онцолсон байна. Мөн уул уурхайгаас гадна аж үйлдвэр, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцсэн. Үүнээс гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад оруулах талаар хэлэлцсэн бол дэлхийн зах зээл дэх түлш, шатахууны нийлүүлэлтэд геополитикийн нөхцөл байдал нөлөөлж буй энэ үед Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжид дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин илэрхийлсэн. Талууд цаашид хоёр улсын эдийн засгийн харилцааг урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн гэлээ.
Сэтгэгдэл үлдээх