Монгол гимнастикчин хүүхдүүд Ази тивийн аварга болжээ

“Жимнаестрада-2024” соёл, спортын наадмыг 2024 оны есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

“Жимнаестрада-2024” соёл, спортын наадамд Монгол Улсаа төлөөлөн ХУД-ийн 250-р цэцэрлэгийн бяцхан гимнастикчид, багш дасгалжуулагчид оролцож, Ази тивийн аварга болжээ. Тэд “Шилдэг үзүүлбэртэй баг хамт олон” цом, цэцэрлэгийн насны ангилалд тэргүүн байр алтан медалийн эзэд болсон байна.