“Гүйж суръя” заалны бэлтгэлд өнөөдрийн байдлаар 350 иргэн хамрагджээ

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гүйж суръя” сургалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ноос 2025 оны хоёрдугаар сарын 27-ны хооронд зохион байгуулж байна. Спортын төв ордны А зааланд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион явуулж байгаа энэ сургалтыг Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпалам, “Mongolian Elite Runners Club-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболд, дасгалжуулагч Т.Шийтэрчулуун нар удирдан явуулж буй.
 
Агаарын бохирдолтой эдгээр саруудад иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, зөв амьдралын дадалд хэвшүүлэх нь сургалтын ач холбогдол орших юм. Энэ аянд 600 иргэн оролцохоор бүртгүүлээд байгаа ба өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 350 иргэн биечлэн оролцсон байна.