"Монгол од" компани О.Есүгэн, М.Энхжаргал нарыг 2028 он хүртэл цалинжуулахаар болжээ

"Монгол од" компани өнгөрсөн зуны Парисын Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцсон О.Есүгэн, М.Энхжаргал нарыг дараагийн олимп хүртэл цалинжуулахаар болжээ.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-нд эмэгтэй боксчидтой "Монгол од" компанийн захирал гэрээнд гарын үсэг зурснаар 2028 оны Лос Анжелесийн зуны Олимп хүртэл тэдэнд цалин олгохоор боллоо. "Монгол од" компани нь 2020 онд байгуулагдсан худалдаа, барилга орон сууцны чиглэлийн компани юм.