Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ

Монгол Улсын Шатрын тэмцээн энэ  сарын 14-15-нд “Зууны шатар" клубын байранд зохион байгуулагдана.

Тэмцээний хөтөлбөрийн дагуу эхний өрөг  энэ сарын 14-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулагдах хуваарьтай байна.

Тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр болно. Багийн дүнг хамгийн өндөр оноо авсан хоёр  эрэгтэй, нэг эмэгтэй шатарчны хувийн төрөлд авсан онооны нийлбэр дүнгээр гаргана.

Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээний бүртгэл, мандат олголтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. 12 их дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 20 нийтдээ 56 тамирчин тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцож байгаа ИДС-ийн нэрс. Үүнд:

  • Аварга дээд сургууль
  • ДХИС
  • ИЗОУИС
  • Мон-Алтиус
  • МУБИС
  • МУИС
  • Оточ манрамба ИС
  • Сити ИС
  • СЭЗИС
  • ҮБТДС
  • ХИС
  • ШУТИС