Өнгөрөгч баасан гарагт буюу гуравдугаар сарын 28-нд Серби Улсын Врнячка-Баня хотод сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Тус тэмцээнд 44 орны 470 гаруй сурагч өрсөлдсөн бөгөөд 9 настай Ш.Уранзаяа охин мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр олон улсын анхны медалиа авч, Олон улсын шатрын дэд мастер цолны болзол биелүүлсэн байна.