“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолт “Степп Арена” цогцолборт тавдугаар сарын 24, 25-нд болно.
Энэхүү шоунд Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй тив, дэлхийд алдартай тамирчид шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулахаар Монголд ирэх юм. Түүнчлэн Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.