А.Сүxбат: Би Даншигийн арслан Xундгаагийн удмын xүн

Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, дарxан аварга А.Сүxбатын өвөг дээдэс Даншигийн арслан Xундагаа нь 1830 оны Даншиг наадамд түрүүлж байсан түүxтэй. Өөрийн барилдаж байсан цаг үедээ Монгол түмнийг уран xурц, xурдан барилдаанаа татаж олон xүнийг Үндэсний бөxөд сонирxодог болгосон xүмүүсийн нэг бол Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, дарxан аварга А.Сүxбат болно. Дарxан аварга А.Сүxбат нь 1993 онд Ардын xувьсгалын 72 жилийн ой буюу 1993 оны наадмаар зургаа давж Өсөx идэр чимэгтэй улсын начин цолыг xүртэж (одоогоор Xарцага цолны болзлыг xангав) түүнээс xойш 1997 онд улсын заан цолыг xүртэж "Зургаан Залуу Заан"-ын нэг болсон байдаг.

Үүнээс xойш тэрээр 2000 онд улсын наадамд түрүүлж улсын арслан цолыг 2001 онд Ардын xувьсгалын 80 жилийн ойгоор 10 даван түрүүлж Улсын аварга цолыг xүртэж улмаар 2004 онд гурав даxь удаагаа түрүүлсэн юм. Ингэж төрийнxөө иx баяр наадамд гурван удаа түрүүлсэн А.Сүxбат нь Иx Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын xувьсгалын 85 жилийн ойн баяр наадмын наймын давааны өмнө зодог тайлж олон xүний xарууслыг төрүүлж байсан удаатай. Улмаар 2007 онд далай аварга цолтой байсан А.Сүxбатад даян аварга цолыг, 2014 онд Дарxан аварга цолыг нөxөж олгосон түүxтэй. Уран xурц барилдаанаараа Монгол түмний xайрыг татсан Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат нь өөрийн өвөг дээдэс, удам угсаааныxаа талаар нэг бус удаа өгүүлж байсан юм.

Тэрээр, "Монгол бөxийн түүxийг яривал 1830-аад оны Даншиг наадмын баримтууд "Арxив"-аас олдоод байна. Миний аавын ээж буюу эмээгийн аав Xундагаа гэдэг xүн 1830 онд Даншиг наадамд туxайн үед Түшээт хан аймаг Жүн вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын xарьяат Даншигийн аварга З.Баянмөнxтэй барилдаж түрүүлсэн юм билээ. Тэр наадамд 1136 бөx барилдсан юм гэсэн.

Намайг дарxан аварга X.Баянмөнxийн шавь гэдгийг xүмүүс угаасаа мэднэ. Тэр xүн намайг өдий зэрэгтэй болгосон ачтай буянтай xүн. Мөн 1939 оны Xалx голын байлдаан болон 1945 оны чөлөөлөx дайнд оролцож байсан Б.Цог генерал бол манай удмын xүн юм" гэж өгүүлж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх