Сонгинохайрханд Улаанбаатарын хоёр дахь том спорт цогцолбор тун удахгүй ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 3-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

2022 онд эхэлсэн уг төсөл нь 21,000 м² талбайг хамрах бөгөөд нийт 24 айлын газрыг чөлөөлж, газар шорооны болон тэгшилгээний ажлуудыг хийжээ.

Шинэ спорт цогцолборт:

• 95х45 хэмжээтэй хөлбөмбөгийн талбай

• 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай (нийт 3)

• Газрын теннисний 2 талбай 

• 6 эгнээ гүйлтийн зам

• Хүүхдийн тоглоомын болон бялдаржуулах талбай

• Гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг иж бүрэн байгууламжууд багтжээ.

Гүйцэтгэгчээр “Аглуут” ХХК ажиллаж байгаа бөгөөд цогцолбор ашиглалтад ороход бараг л бэлэн боллоо. Энэхүү цогцолбор нь нийслэлийн хэмжээнд хоёр дахь том байгууламж болохоороо онцлог юм.

Сэтгэгдэл үлдээх