"Counter Strike 2" тоглоомын албан ёсны эх сурвалж болох "HLTV" дээр Монгол тоглогч М.Азбаяр буюу "Senzu"-тэй холбоотой мэдээлэл нийтлэгджээ.
Тус нийтлэлд "" The MongolZ" сэлгээний тоглогч М.Азбаяр буюу "Senzu"-г авах хүсэлтэй байгууллагуудаас санал нээлттэй авна гэж эх сурвалж "HLTV"-д мэдээллээ. Тэд "ULTI" агентлагт "Senzu"-д шинэ баг олж өгөхийг даалгасан аж. Эх сурвалжийн мэдээлснээр "Senzu" карьераа олон улсын багт үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд тоглолтоо үргэлжлүүлэхэд бэлэн гэсэн юм" хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх