Ерөнхий сайд ямар сэжүүрээс атгачихаад хууль хүчний байгууллагуудыг хөдөлгөх болов?

Засгийн газрын өнгөрсөн долоо  хоногийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дүнжингаравын уулварт болон дэлбэрэлт тохиолдлынх бус гаднын хүчин зүйл байж болзошгүй. Цогцоор нь шалгаж тодруул гэдэг үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тиймдээ ч Монгол Улсын практикт урьд хожид байгаагүй их хүчийг тавьж, 115 мөрдөгч, дөрвөн прокурортай ажлын томоохон хэсэг  ажиллаж эхэлсэн. Тагнуулын дарга, прокурорууд тухайн газрыг хэсэгчлэн хуваан авсан гэх  ба энэхүү газрын асуудлыг давхар шалгуулахаар болж, бүр газрын хууль бус газар олголт, газрын авлига, наймаатай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг Б.Энхбаяр сайдад өгсөн билээ. Дэлбэрэлт болдог орой тухайн газарт хаанахын ямар автомашинууд байсан,  ойролцоо ямар уулзалтууд болсон зэргээр бүгдийг шалгаж тодруулахыг Ерөнхий сайд өнгөрсөн Засгийн газрын хуралдаан дээр үүрэгдсэн байдаг. Ерөнхий сайд юуны үнэр авчихаад, ямар сэжүүрээс атгачихаад энэ мэт үүрэг өгч, цагдаа, хүчний байгуллагуудыг их хүчээр хөдөлгөх болов гэдэг ихээхэн анхаарал татаж буй юм. Ерөнхий сайд нэг хэсэг тэр энэ   газрыг дэлбэлнэ хэмээн мэдэгдэж, асуудлыг гаргаж тавьдаг байсан Харин энэ удаад  Дүнжингаравын дэлбэрэлт, тухайн хэсгийн газрын наймаа, авлигатай холбоотой томоохон хэргийн мөрөөр орж, дэлбэлэхээр шийдсэн бололтой.