Үндэсний эвслийг Н.Номтойбаяр даргалж, МНН, МҮАН эвсэж сонгуульд оролцоно

Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр Их хурал энэ сарын 19 /-ны өдөр болсон. Харин тус Их хурлаас нэг өдрийн дараа буюу нэгдүгээр сарын 20-нд  Ерөнхий сайд М.Энхсайханы гэх тодотголтой Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын хурал болж, МНН-тай эвсэл болж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Улмаар МНН болоод МҮАН-ын хамтарсан эвслийг "Үндэсний эвсэл" гэж нэрлэхээр тогтож,  тус эвслийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгож, МНН намын дарга н.Бум-ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтбаатар нар эвсэж сонгуульд оролцох гэрээ байгуулсан байна.